Зам, тээврийн сайд ОХУ-ын Тээврийн дэд сайдтай уулзлаа
2025.01.30

Зам, тээврийн сайд ОХУ-ын Тээврийн дэд сайдтай уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ОХУ-ын Тээврийн дэд сайд, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн А.Н.Шило, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, Монгол-Оросын "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр ЗТЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээврийн салбар дахь хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.

Тэр дундаа Монгол Улсын тээврийн салбарт хамтран ажиллах бодлого чиглэл, төмөр замын салбар дахь төр засгийн бодлого шийдвэр, ачаа тээвэр болон зорчигч тээврийн салбарт мөрдөх үнэ тарифын асуудал, хоёр улс хамтран “Улаанбаатар төмөр зам” ХНН, төмөр замыг шинэчлэн сайжруулах талаар дэлгэрэнгүй санал солилцож, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдэх боломж нөхцөл, Монгол, Орос хоёр улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжин тээврийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn