2025.01.28
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАН ЗАВСАРЛАЛАА
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 81 хоногийн хугацаанд Чуулганы нэгдсэн хуралдаан 32 удаа хуралдаж 154 асуудал, Байнгын хорооны хуралдаан 146 удаа хуралдаж 253 асуудал, Дэд хорооны хуралдаан 6 удаа хуралдаж 14 асуудал тус тус хэлэлцэн баталлаа.
Энэ намрын чуулганы хугацаанд:
- Улсын төсвийг анх удаагаа алдагдалгүй баталж, төсвийн шинэчлэлийг эхлүүллээ.
- Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хангах үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн татварыг орлого олж эхэлсний дараагийн тайлант хугацаанаас эхлэн 5 жилийн хугацаанд 90 хувиар хөнгөлөхөөр хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
- Газар тариалангийн болон боловсруулах салбарын үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн иж бүрдэл, трактор, комбайны импортын барааны гаалийн албан татварыг 5 жилийн хугацаанд 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
- Улсын төсөвт хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, үнэ цэн оруулах хөнгөн үйлдвэрийн хөгжлийг хангах “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөн, Атрын lV аяныг шинээр эхлүүлэх хөрөнгийг тусгалаа.
- Улс орны хөгжлийг хурдасгах, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой Гашуун сухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх
- Монгол-Францын хамтарсан ураны төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх томоохон мега төслүүдийг урагшлуулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, гэрээ хэлэлцээрийг соёрхон баталлаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан