УИХ-ын гишүүн Б.Уянга намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцууллаа
2025.01.27

УИХ-ын гишүүн Б.Уянга намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тоймлон танилцууллаа

Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа илүү чанартай, үндэслэл гаргалгаа сайтай, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлагад суурилсан, гарцаагүй шийдлээ хүлээсэн асуудал, харилцааг оновчтой олж, тодорхойлсон байх ёстой хэмээн УИХ-ын дарга онцлоод байгаа. Энэ удаагийн  9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулжээ.

Улмаар бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталсан байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.