2025.01.23

Д.ҮҮРИЙНТУЯА: ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН НЭГ ХҮНД НОГДОХ ЗАРДЛЫГ НЭМЭХ БОЛОМЖ БАЙНА УУ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025-01-22-ний өдрийн хуралдаан боллоо. Уг хуралдаанаар Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: 

Орон нутагт ажиллаж байгаа ӨЭМТ-үүдээс санал хүсэлтүүд ирээд байгаа. Эрүүл мэндийн салбарын цалин хөлс, зардал нэмэгддэг. Харин ӨЭМТ-үүд хаягдаад байна. Анхан шатны нэгж дээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа энэ газрууд ядаж нэг хүнд ноогдох зарлага 30% нэммээр байна гэсэн хүсэлтүүд ирдэг. Тэгэхээр энэ боломж нөөц нь ямар байгаа юм. Үнэхээр ӨЭМТ-үүд хувьд шилжчихсэн гэдэг нэг асуудалтай яваад байгаа. Төсөв мөнгө нь үнэхээр хүрэлцдэг юм уу? Яг газар дээрхи нөхцөл байдлыг та бүхэн үзэхэд ямар дүгнэлт хийж байгаа юм. Салбарын яамны хувьд ӨЭМТ-ийн хувьд?

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан