П.Батчимэг: 2025 онд иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллана
2025.01.01

П.Батчимэг: 2025 онд иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллана

УИХ-ын гишүүн Пүрэвийн Батчимэг шинэ оны мэнд дэвшүүлэв.

Тэрбээр “Улиран одож буй 2024 онд Монгол Улсын Үндсэн хуулиндаа оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнгээр анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэж түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ.

Мөн энэ удаагийн парламентад улс төрийн таван нам, эвсэл суудал авснаас, эмэгтэй гишүүдийн эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээлээ.

Миний бие ардчилсан Монгол Улсын ард иргэдийнхээ итгэл, сонголтоор Монгол Улсын Их хурлын гишүүн хэмээх нэн хариуцлагатай албан тушаалд сонгогдож, Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн цаг үеэс хойш гишүүнийхээ үүргийг цаг ямагт ухамсарлан Улсын Их Хурлын нэгдсэн чуулган, Байнгын хороод болон Ажлын хэсгийн хурлуудад тогтмол, идэвхтэй оролцож, шинээр бүрэлдсэн Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэрт гар бие оролцож түүхэн шийдвэрүүдийг гаргасандаа баяртай байна. Мөн 2025 оны улсын төсвийн тухай хуулийг хоёронтой хэлэлцэж, түүхэндээ анх удаагаа алдагдалгүй төсөв баталсныг энд онцолъё!

Угтаж буй 2025 ондоо иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлд анхаарч, Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол утааны асуудлаар ард иргэдэд үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой Улсын Их Хурлын нээлттэй сонсголыг зохион байгуулах ажлаас ажлаа эхлэх болно.

Ингээд Та бүхэндээ ирж буй шинэ ондоо эрүүл саруул, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээв.