2024.12.10
МОНГОЛ УЛСЫН 2025 оны нэгдсэн ТӨСӨВ алдагдалгүй БАТЛАГДЛАА
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2025 оны улсын Төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт орж, УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллалаа. Энэ жилийн хувьд төсвөөс нийт 2.4 их наяд төгрөгийн хэмнэгдэж, улсын төсөв АЛДАГДАЛГҮЙ АНХ удаа батлагдлаа.
АЖЛЫН ХЭСЭГ улсын төсвөөс нийт 76 тэрбум төгрөгийн ХЭМНЭЛТ хийх САНАЛЫГ гаргаж, энэхүү хэмнэгдсэн зардлаар,
- Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах объектыг лизингээр авах зардал,
- Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардал,
- 3 ээлжээр хичээллэж байгаа ЕБ-ын сургуулийн байрны түрээсийн зардал зэрэг нэн тулгамдсан нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдахаар болсон.