Х.Нямбаатар: Туулын хурдны замын тендерийг нэгдүгээр сард багтаан зарлана
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг Нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд ирэх жилүүдэд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Туулын хурдны замын гүүрэн тунель огтлолцох цэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны хүмүүстэй ажиллалаа.
Туулын хурдны замын тендерийг энэ сард багтаан зарлаж, бүтээн байгуулалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Түүнчлэн 32 км урт хурдны замыг 24 сарын хугацаанд барихаар төлөвлөсөн. Уг зам хотын урд талын гүүрнүүд дээгүүр гарах гүүрэн байгууламжтай байхаараа онцлогтой. Гүүрэн байгууламжуудын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ одоо байгаа гүүрний зорчих хөдөлгөөнийг хаалгүйгээр хийхээр төлөвлөсөн.
Уг зам зүүн талдаа Баянзүрхийн гүүрнээс эхэлж, баруун талдаа баруун аймгууд руу салдаг аюулгүй тойрог хүртэл үргэлжлэх юм. Нийт 32 км урт, зургаан эгнээ, зургаан гарц бүхий уг замыг товлосон хугацаандаа ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 14 орчим хувиар нэмэгдэх тооцоолол гарсан.