
2024.12.26
Хэрлэн сумын 16-р цэцэрлэг үүдээ нээлээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 4-р багт баригдсан шинэ цэцэрлэгийн нээлт 12 сарын 26-нд боллоо.
Барилгыг Э.Батхолбоо захиралтай Стандарт резиденс ХХК бүтээн байгуулжээ. Нээлтэд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, аймгийн засаг дарга Ш.Ёл нар оролцож, шинэхэн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үйлсэд өндөр амжилт хүсээд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудаа дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.