Б.Жавхлан: Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барина
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газар-100 хоног хөтөлбөрийн хүрээнд Сангийн яамны онцлох ажлуудыг танилцууллаа.
Зуд, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг бууруулах, хөдөө аж ахуйд даатгалын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов.
Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны үе шат бүрд татварын дэмжлэг үзүүлж, бизнес эрхлэх нэн таатай, татварын хөнгөлөлттэй орчныг бүрдүүллээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр “ТӨРИЙН БАНК”-ыг Ногоон хөгжлийг дэмжигч банк болголоо.
Хөгжлийн бүтээн байгуулалтад чиглэсэн төсвийн төлөвлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх зорилгоор төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан урсгал зардлын өсөлт, суурь тэнцэл, Засгийн газрын өрийн хэмжээнд баримтлах төсвийн дүрмүүдийг олон улсын жишигт нийцүүлж шинэчиллээ.