2024.12.17

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбарын эмнэлэг 2026 онд ашиглалтад орно

2025 оны улсын нэгдсэн төсвийг өнгөрсөн долоо хоног УИХ-аар эцэслэн баталсан. 

Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан ирэх онд Дархан-уул аймагт хэрэгжих төсөл арга хэмжээний талаар танилцууллаа. 

Үүнд: 

  • Цэцэрлэгийн барилгын өргөтгөл Дархан сум дуусах хугацаа 2025 он
  • 1500 Суудалтай сургуулийн барилга Дархан сум дуусах хугацаа 2026 он
  • 150 ортой цэцэрлэгийн барилга Дархан сум 14 дүгээр багт 2025 онд дуусна
  • 960 суудалтай сургуулийн барилгын өргөтгөл Дархан сум 10 дугаар баг Оюуны ирээдүй цогцолбор сургууль 2026 онд ашиглалтад орно
  • 100 Ортой цэцэрлэгийн барилга Дархан сум 2 дугаар багт 2025 онд ашиглалтад орно
  • АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар АУС-ийн эмнэлгийн өргөтгөлийн барилга Дархан сумд 2026 онд ашиглалтад орно
  • 480 суудалтай сургуулийн барилга Орхон сумд 2026 онд
  • 100 ортой цэцэрлэгийн барилга Дархан сумд Малчин багт 2026 онд
  • Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын 2 дугаар үе шат Дархан сумд 2025 онд дуусна
  • Шарын гол сумаас Улаанбаатар Дархан чиглэлийн хатуу хучилттай 41км авто замын эхлэл Шарын гол сумд 2025 онд дуусна
  • Гэр хорооллын доторх хатуу хучилттай авто зам Дархан сумд 2026 онд
  • Шинэ суурьшлын бүсийн хатуу хучилттай авто зам Дархан сумд 2025 онд
  • Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто зам Дархан сумд 4 болон 5 дугаар багт 2025 онд
  • Өвлийн спортын ордны барилга Дархан сумд 2026 онд
  • Музей Номын сангийн цогцолбор Дархан сумд 2025 онд
  • Залуус 1 2 дугаар хорооллын инженерийн шугам сүлжээ Цахилгаан хангамж Дархан сумд 2026 онд
  • Үерийн байгууламж Дархан-Уул Дархан сумд 2025 онд
  • Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилга. Дархан суманд 2025 онд
  • Төвийн бүсийн хөнгөн хүнсний үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтэц Хонгор суманд 2027 онд
  • Хорооллын дулаан хангамж Дархан суманд 31 дүгээр хороололд 2026 онд
  • ӨЭМТ-ийн барилга. Дархан суманд 2025 онд
  • ӨЭМТийн барилгын өргөтгөл Дархан сумд Гэрэлтэй өрхийн эмнэлэг 2025 онд
  • ӨЭМТ-ийн барилгын өргөтгөл. Дархан сумд 2025 онд
  • Дархан сумд амин холбоо өрхийн эмнэлэг 2025 онд Дархан-Уул аймаг дахь шүүхийн барилга Дархан сумд 2026 онд тус тус ашиглалтад орж, дуусна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn