2024.12.10
Б.Хэрлэн: Мэргэжлийн болон техникийн сургалтын зардлаас яагаад ₮11 тэрбумыг хасахаар болов?
БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн асуулт асуув.
Тэрбээр “Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн тухай тавдугаар хүснэгтэд ерөнхий эрдмийн шалгалт зохион байгуулах, сурах бичиг, МСҮТ-ийн хувьсах зардлыг 5.4 тэрбум төгрөгөөр хассан байна. Аль зардлаас хэдийг хасах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтыг дэмжих сангийн зардлаас 11 тэрбум төгрөг хассан байна. Гэтэл мэргэжлийн боловсролын сургалтын хүмүүсийг 1.6 хувиар нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьсан байна. Үүнийг хэрхэн яаж зохицуулах вэ, МСҮТ-д суралцаж байгаа хүүхдүүдийн мөнгийг өгөх эсэхийг тодруулъя
Боловсролын зээлийн сангаас 17.5 тэрбум төгрөгийг хассан байна. Ингэхдээ дотоодод тэтгэлэг, зээл, хөнгөлөлтөөр сурах 4033 хүүхдийг, гадаадад суралцах 714 хүүхдийг хасжээ. Тэгэхээр дотоодод сурч байгаа хүүхдүүдийн ихэнх нь зээлээс хасагдах нь. Ямар журмаар зохицуулах вэ
Уг нь бол дээд боловсрол эзэмшихэд адил тэгш боломжийг бүрдүүлнэ гэсэн том зорилго тавьсан байна” хэмээн асуулаа.