2024.12.05
Алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч буй алба хаагчдыг урамшуулна
Эх орны нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих тэр дундаа Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдыг урамшуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.
Ингэснээр алслагдсан тооцогдсон цэргийн анги салбарт 5 жил ба түүнээс дээш хугацаанд үүргээ гүйцэтгэж яваа цэргийн алба хаагчид маань 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөнгөн урамшуулал авах боломж бүрдэв.
Энэ шийдвэр манай салбарын олон алба хаагчдад албандаа тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших урам болохоос гадна тэдний гэр бүлд эдийн засгийн томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан