БНАЛАУ БОЛОН БНСВУ-ТАЙ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН БҮХ ТҮВШИНД ХАМТАРНА
2024.09.17

БНАЛАУ БОЛОН БНСВУ-ТАЙ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН БҮХ ТҮВШИНД ХАМТАРНА

“Энх тайвныг хамтдаа байгуулж, ирээдүйгээ хуваалцъя” уриатай "БЭЭЖИН ШЯНШАНЬ 2024" форумын үеэр манай улстай эртнээс найрсаг харилцаатай олон улс орны ЗГ-ын төлөөлөл, Батлан хамгаалахын сайд нартай нэг дор уулзах завшаан тохиолоо.

Өнөөдөр форумын үеэр БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН ЛАОС АРД УЛСын ерөнхий сайдын орлогч, Үндэсний Батлан хамгаалах сайд, генерал ЖАНСАМОН ЖАНЯАЛАД-тай болон БНСВУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд,генерал ФАН ВАН ЗИАНГ-тай хамтын ажиллагааны өргөн хүрээнд санал солилцож,
БНСВУ-тай
* Цэргийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр харилцан мах,цагаан будаа нийлүүлэх,
* Машин, техник хэрэгслийг засварлах чиглэлээр харилцан туршлага судлах,
* Хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны өргөн хүрээнд санал солилцож, 70 жилийн дипломат харилцааны түүхтэй тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохирлоо.
Харин БНАЛАУ-тай Батлан хамгаалах салбарын бүх түвшинд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцлаа.
Ингэхдээ батлан хамгаалахын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт харилцан дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ тус улсад боловсон хүчин бэлтгэхээр боллоо.