Сургуулиудын шинэ барилгын ажлын явцтай танилцлаа
2024.09.03

Сургуулиудын шинэ барилгын ажлын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын “Хүмүүнлэг” болон “Говийн Ирээдүй” сургуулиудын шинэ барилгын ажлын явцтай танилцлаа.

Тус сургуулиудын барилга ашиглалтад орсноор нийт 1660 суралцагч суралцах боломж бүрдэж байна. Барилгын ажил 85%-тай явагдаж байгаа бөгөөд цаашид барилгын гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт хийж бүрэн ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Улс орны хөгжил хүний хөгжлөөс эхэлдэг билээ. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn