БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗЭВСЭГ ТЕХНИКИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛД ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2024.08.07

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЗЭВСЭГ ТЕХНИКИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛД ЯПОН УЛСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний нэгдсэн штабын дарга генерал Ёошида Ёошихидэгтэй уулзлаа.

Монгол, Япон хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжсөөр байна.

Батлан хамгаалах салбарт боловсон хүчнээ харилцан туршлага судлуулах, чадавхижуулах ажилд хоёр улсын Засгийн газар онцгой анхаарч тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулсаар ирсэн билээ.

Цаашид бид шинэ зэвсэг, техник технологийг салбартаа нэвтрүүлэхээр “Батлан хамгаалахын техник, технологи шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирч, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна аа.