Илүү хурдан багийн нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж байна
2024.06.21

Илүү хурдан багийн нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзаж байна

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт  МАН-аас 2024 оны УИХ-д нэр дэвшигчид иргэдтэй хийх уулзалтууд хийсээр байна. Чингэлтэй дүүргийн 17,23 дугаар хорооны Олон булагтай цэцэрлэгт хүрээлэнд Илүү хурдан багийн нэр дэвшигчид маань иргэд сонгогчидтой уулзалт хийж, санал бодлоо солилцлоо.

Харин залуучуудтай хийсэн уулзалтын үеэр цахим шилжилтийг бүх салбарт илүү хурдан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар санал бодлоо хуваалцлаа. Анх 2018 онд Digital Embassy буюу блокчэйн технологи дээр суурилсан цахим Элчин сайдын яам байгуулах санаа дэвшүүлж байсан, мөн цар тахал гарч дэлхий цахим уулзалт руу шилжихээс өмнө фэйсбүүктэй хамтарч "Peacebook" олон улсын форум Улаанбаатарт зохион байгуулж байсан. Маш олон залуучууд цахимаар фэйсбүүкээр шууд оролцох боломж бүрдэж байлаа. Ер нь олон улсын томоохон хурлуудад манайхаас төлөөлөгчид оролцоход их хэцүү. Зардал мөнгөнөөс эхлээд жижиг оронд төсвийн дарамт их байдаг. Энийг шийдэх боломж нь хурлуудыг цахимаар зохион байгуулах юм.

Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд Улсын Их хурлын 10-р тойрог, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигчид залуустай хийх уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтын үеэр 20 минутын хот, Ухаалаг хот, Цахим хөгжил зэрэгсэдвээр залуустай чөлөөтэй ярилцлаа. Залуус нэр дэвшигчдээс эх орондоо сайхан амьдрах нөхцөл боломж бүрдүүлэх, их хотын хөгжлийн талаар анхаарч, илүү хурдан бодит ажлууд хийхийг хүсэж, санал бодлоо илэрхийлж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn