2024.06.21
МАЛЧДЫН ТАЛААР БИЕ ДААСАН ГУРВАН ХУУЛЬ БАТАЛСАН
Ажил үйлсээрээ тэргүүлж улсын тэргүүний сумаар шалгарсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд энэ жил бүтээн байгуулалтын олон ажил өрнөж байна. Хангайн бүсэд нэр дэвшигчдийн уулзалтаар малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг иргэд хүссэн юм. УИХ отгон чуулганаараа малчдын амьдрал ахуй, нийгмийн баталгаа, хоршиж хөдөлмөр эрхлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын гурван хууль батлан гаргасан юм.
Энэ нь өвөлжилтийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан Мал аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлж буй байгалийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль буюу “Шинэ хоршоо” хөдөлгөөн, Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Малчны тухай хууль юм. Иймд малчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, нийгмийн баталгааг нь хангах, зудын эрсдэлийг даван туулахад эдгээр хууль томоохон хувь нэмэр оруулах юм.
ШИНЭ ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛНА