2024.06.13
УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигчид Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооныхоо иргэдтэй уулзлаа
УИХ-ын сонгуулийн 11-р тойрогт нэр дэвшигчид Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооныхоо иргэдтэй уулзалт хийж МАН-ын мөрийн хөтөлбөрөө сурталчлан иргэд сонгогчдынхоо саналыг сонслоо
Иргэдийн зүгээс тэтгэвэр, тэтгэмжийн талаар асууж тодруулж байна. Тэр дундаа олон жил яригдаж байгаа тэтгэврийг өвлүүлэх, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн талаар сонирхож буйгаа илэрхийллээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ үнийн өсөлттэй уялдуулан ЖИЛ БҮР НЭМЭГДҮҮЛЭХ бодлогыг хэрэгжүүлнэ. Мөн хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална