Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
Монгол улсын импортын дийлэнх хэсэг энэ л хоттой салшгүй холбоотой. Аялал, жуулчлал, ачаа тээвэр, экспорт, импорт энэ бүхнийг Замын-Үүдийнхэн маань цаг наргүй ажиллаж, зохион байгуулж ажилладаг ард түмэн.
Замын-Үүдийн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох шийдвэр гарснаар илүү их үүрэг хариуцлага нэмэгдэх учир илүү их хөгжлийн бодлого зайлшгүй чухал. Тиймээс ч МАН-ын мөрийн хөтөлбөрт Ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв байгуулах, Боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, ачаа тээврийн бүртгэл, гаалийн хяналт шалгалтыг автоматжуулж, рентген, камер, автомат хаалга, автомат жин, шинжилгээний төхөөрөмжийг суурилуулан боомтын “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулахаар тусгасан. Энэ бүхний үр дүнд ачаа тээврийн хурд сайжирч, эдийн засаг өсч, хамгийн чухал нь Замын-Үүдийнхний маань ажлын ачааллыг автоматжуулж, ар гэр, үр хүүхдүүдийнх нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлуудыг шийдэх ач холбогдолтой юм.