"Сонгогчдын нэрийн жагсаалт"-ыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байршуулна
2024.04.02

"Сонгогчдын нэрийн жагсаалт"-ыг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж байршуулна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан.

Иймд сонгогч та бүхэн хуулийн хугацаанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж, бүртгэлийн мэдээллээ нягтлан шалгана уу.

Бүртгэлээ шалгах холбоос: https://election.burtgel.gov.mn/

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn