2024.03.21

Г.Мөнхцэцэг: Орон нутагт цусны төвүүдийн үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Цусны донорын тухай хууль"-ийн төслийг хэлэлцлээ

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

Энэ хуулийг бол зарчмын хувьд  дэмжиж байна. Ингэж салгах нь бас зөв өө гэж ингэж харж байна. Ер нь бол бас хүнд нэг илүү юм гэж бас тэр болгон байгаад байгаа. Гэтэл одоо өөрийнхөө амь насыг дэнчин тавьж байгаад ингээд цусаа илүүчилж байна гэдэг болбол хэдийгээр сайн дурын үйл ажиллагаа болов ч энэ одоо бас хамгийн энэрэнгүй үйлсийн нэг бол ялт ч үгүй. Бусдад амьд амьдрал бэлэглэж байгаа амь нас бэлэглэж байгаа энэ цусаа өгч байгаа энэ доноруудыг одоо бас ийм хууль эрх зүйн орчныг нь бас бүрдүүлж өгөөд энэ хуулиараа дэмжиж өгөх нь хамгийн чухал зүйл ээ гэж бас ингэж ойлгож байгаа юм. За тэгээд бас нэг хэд хэдэн  асуулт байгаад байна. Эргэлтийн сан байгуулна аа гээд ингэсэн байна л даа. Тэгэхээр энэ эргэлтийн санг хэрхэн бүрдүүлэх юм бэ? 

Сүүлийн асуулт. Орон нутагт жишээлбэл яаж зохион байгуулах юм. Орон нутагт олон донорууд байдаг эд нар маань төв дээрээ хүрч ирээд цусаа өгөөд ингээд яваад байгаа юм уу? Ямар давтамжтай байх юм? Одоо орон нутагт нь яаж зохион байгуулах юм бэ гэдэг  ийм асуултыг тавья гэж бодож байна. Дээр нь түрүүн  Оюунчимэг гишүүн асуугаад байсан. Тэр 14 тэрбум төгрөг яг тийм хүрэлцээтэй хөрөнгө төсөв мөн үү? гэтэл биш л дээ. Тэгээд энийгээ одоо жишээлбэл яаж эргэлтэд оруулж цааш авч явах юм бэ? За өнөөдөр одоо бас яг ийм хэчнээн мэргэжилтэн байна. Цусны мэргэжилтэн  сүүлийн үед тоо нь буурч байна. Ялангуяа цусны төвд ажиллахаасаа илүүгээр эмнэлэгт одоо ажилладаг жирийн эмнэлэгт ажилладаг. Энэ нь одоо бас цалин цагийн хувьд ч гэсэн хүртээмжтэй байгаа учраас тэнд ажиллая гэдэг сонирхолтой хүмүүс илүү их олон болж байна аа. Тийм учраас энэ цусны төвд ажиллах хүмүүс бол мэргэжилтнүүд ялангуяа буурч байна гэсэн тоо баримтуудыг та бүхэн  хэлж байх шиг байна. Тэгэхээр ер нь энэ мэргэжилтнүүдээ яаж одоо бэлтгэж авч ялангуяа би одоо бас ажиллах амьдрах энэ орчин нөхцөлийг дээшлүүлье гэсэн ийм зүйлүүд яригдаж байгаа. Тэгээд энэ хуульдаа мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр ямар нэгэн тийм онцгойлсон зүйл заалт байна уу гэж  асууя аа.

Түүний асуултад  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.