УОК-ын Шуурхай штабт ажиллав
2024.02.19

УОК-ын Шуурхай штабт ажиллав

Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон салбарын бусад сайд нарын хамт УОК-ын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр Засгийн газрын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгийн гишүүдтэй уулзлаа.

Шуурхай бүлгүүдийг сайд нар ахлан ажиллаж байгаа бөгөөд малчдад шаардлагатай өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажил хийгдэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан