ЗАМД ГАРАХДАА АНХААРАЛ СЭРЭМЖТЭЙ ЗОРЧООРОЙ!
2024.02.19

ЗАМД ГАРАХДАА АНХААРАЛ СЭРЭМЖТЭЙ ЗОРЧООРОЙ!

Баруун аймагт ажиллаж цасанд хаагдаж, зорчиход хүндрэлтэй болсон зарим замын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь үүрэг чиглэл өгч байна.

Хүчтэй цасан шуурганы улмаас олон зам даваа цасанд боогдоод байсан. Ямар ч байсан Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгийн АЗЗА компанийнхан маань өдөр шөнөгүй ажиллаж байж гол чиглэлийн зам даваагаа нээж чадлаа.

Өчигдөр төвийн болон зүүн бүсэд цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан яаралтай зам хаах тушаал гарган хэрэгжүүлсэн.

Өнөөдөр байдал харьцангуй тогтворжсон тул зам нээж байна. Гэхдээ олон газар авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй, цас мөсөөр хучигдсан байгаа тул та бүхнийг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж болгоомжтой зорчихыг уриалж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан