2024.02.06

Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцдог аргачлалыг нэвтрүүлэв

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Гэмт хэрэг, ослын улмаас хохирогч сэтгэл санаагаар хохирдог. Үүнийгээ нэхэмжилдэг боловч гарсан эрүүл мэндийн зардлыг л нөхөн олгодог. Мөн хэрэг үйлдсэн этгээд, гэмт хэрэгт холбогдсон янз бүрийн хүмүүс шүүх шинжилгээний байгууллагад нөлөөлдөг байдал маш их байлаа.

Энэ байдлыг халахын тулд Б.Мөнхбаатар, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн, Б.Жаргалмаа нарын гишүүдийн хамт миний бие ажлын хэсгийг ахалж Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулан УИХ-аар батлуулж чадсан.
Ингэснээр шүүх шинжилгээний байгууллагын бие даасан байдал, шинжээчийн хараат бус байдлыг технологийн шийдлээр хангаж, нөгөө талаар гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцдог аргачлалыг нэвтрүүлж тогтолцооруу шилжүүлсэн юм.