"Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээв
2024.02.01

"Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээв

Бид "Иргэний нийгмийн өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан "Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого”-ын тухай тогтоолыг нэн даруй хэлэлцэн батлахыг уриалж НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ илгээлээ.

Монгол Улс 2007 оноос эхлэн жил бүрийн 1 дүгээр сарын 31-ний өдрийг “Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэснээс хойш 17 жил өнгөрчээ. Гэтэл өнөөг хүртэл иргэний нийгмийн байгууллагын үр нөлөөг төрийн зүгээс үнэлж дүгнэсэнгүй, бидний үр дүнтэй үйл ажиллагаа явуулах эрх зүй, санхүүжилт, нийгмийн дэмжлэгийг бий болгох таатай орчин бүрдээгүй, иргэний нийгмийн хөгжилд ахиц дэвшил хомс байсаар ирлээ.

Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (Хүний Эрхийн Форум) нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хүчин чармайлт гаргаж ирсэн бөгөөд 2010 онд байгуулагдсан, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 орчим ТББ-ыг эгнээндээ нэгтгэсэн, үндэсний болон олон улсын түвшинд танигдсан, сайн дурын сүлжээ юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан