Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах газ болон ШТС-уудыг буулгана
2024.01.24

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгт хэт ойр байрлах газ болон ШТС-уудыг буулгана

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13 сургуулийн 200 метрээс дотогш зайд 16 шатахуун түгээх болон автогаз түгээх цэг байрлаж байна.

Баянгол дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 5, Сүхбаатар дүүрэгт 1, Багануур дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1 байна. Мөн төрийн өмчийн бус 9 сургуулиас 200 метрээс дотогш зайд 9 шатахуун түгээх цэг байрлаж байгааг өнөөдөр Улсын Онцгой комиссын хуралд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрээр "Газ болон шатахуун түгээх цэгт газар олголт хийдэг төрийн байгууллага нь ч тэр, энэ чиглэлийн бизнес эрхэлдэг байгууллагууд ч тэр хүүхдэд ээлтэй шийдвэр гаргадаг, хаана юу барихаа төлөвлөдөг, эрсдлээ хардаг баймаар байна шүү. Холбогдох яамдад өнгөрсөн хавар албан бичгээр хандсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлүүлж, сургууль, цэцэрлэгийн бүсэд хэт ойртсон газ болон шатахуун түгээх станцуудыг буулгах тал дээр тууштай шахаж, асуудлыг байнга тавьж ажиллана" гэлээ.