2024.01.17
Ж.Ганбаатар: Иргэдийн хувьцааг ирээдүйд үнэ цэнэтэй байлгахад анхаарах ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.16/ хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Хувьцаа өгөх нь зөв. Гэхдээ яг иргэдийнхээ хувьцааг үнэ цэнтэй байлгах гэж байгаа бол энэ компанийг эхлээд хөл дээр нь босгох хэрэгтэй. Хэдхэн хүний хатгаасаар юм уу, сөрөг хүчний тайлбараар ч юм уу. Энэ бол бидний мөнгө харахаараа зүгээр л энд нэг мөнгө байна, үүнийг хуваагаад хэргэлчихье гэдэг байдлаар. Төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлээд ядаж нүүрсээ хагас боловсруулдаг болох хэрэгтэй. Хувийн компаниуд чадаж байхад төрийн компаниуд үүнийгээ хурдан хийх ёстой.Иргэдийн хувьцааг үнэ цэнтэй болгож, энэ компани дэлхийд өрсөлдөж, ядаж анхны алхмаа хийх нь зөв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn