СЕХ Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж ажиллах үүрэгтэй
2024.01.05

СЕХ Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж ажиллах үүрэгтэй

Монгол Улсын ардчилал нь 30 гаруй жилийн хугацаанд найман удаагийн ардчилсан сонгуулиар баталгаажиж, УИХ-ын 76 гишүүнийг сонгож ирсэн. Харин 2024 оны сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуульд туссан өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо 126 болж, сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Холимог тогтолцооны хамгийн гол ач холбогдол бол тулга тойрсон төсөв, тулга тойрсон хөгжил ярихаас зайлс хийж байгаа хэлбэр. Нэг ёсондоо бидэнд 76 жижиг тойргийн хөгжил гэхээсээ илүү Монгол Улсын нэгдсэн хөгжил, нэгдсэн төсөв, ирээдүйд хэрхэн хөгжих юм бэ гэдэг том асуудал чухал юм гэж үзэж байгаа.

Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга зүйн туслалцаа үзүүлж, мэдээллээр хангаж хуулийг сурталчилж ажиллах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу салбар салбарт зөвлөмж өгч ажилладаг. Энэ удаад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалт, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн оролцох талаар мэдээлэл өглөө.

  • Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль 2024.06.28-ны өдөр болно.
  • Сонгуулийн сурталчилгаа 2024.06.10-2024,06.26-ны өдөр хүртэл 17 хоног явагдана.
  • Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авна.
  • Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбар ашиглана.
  • Иргэдийн шилжилт хөдөлгөөний хуучин хуулиар 02 дугаар сарын 01 гэхэд зогсоодог байсан бол шинэ хуулиар 04 дүгээр сарын 29-ны өдөр болгож сунгасан.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:

Хуульд заасны дагуу ХМБ-ууд хууль зөрчихгүй ажиллах ёстой. Үүний тулд хуулиа судлах хэрэгтэй. Цахим орчин сурталчилгаанд ажиглах үүнийг журамлах асуудлыг хуулиар Харилцаа холбооны зохицуулах хороо, СЕХ хамтарсан сурталчилгааны журам гаргаж, тодорхой зүйлийг тусгана. 2024 онд УИХ-ын Сонгуулийн дүнг төхөөрөмжөөр саналын дүнг танилцуулаад дараа нь тэр даруй гар тооллогыг эхлүүлнэ гэж заасан. гар тооллогыг тухайн хэсгийн хорооны гишүүд, улс төрийн намын ажиглагчид, ХМБ-ын хяналтан дор тухайн хэсгийн хороонд байрлуулсан камерт уншигдахаар ингэж гар тооллогыг зохион байгуулна.

Энэ камер гар тооллогын процессыг бичиж, баталгаажуулна.Камерын бичлэгийг хадгална. Шаардлагатай гэж үзвэл иргэд, сонгогчид, сонгуулийн субъектүүдийн гомдлоор тухайн камерыг дахин шалгаж, хэрэг зөрчилтэй холбоотой асуудлыг шалгах бүрэн боломжтой. Мөн нэг сонгогч дахин санал өгөхийг хязгаарлаж, бэхэн тэмдэглээг 100 хувь хийнэ. Саналын хуудас өмнөхөөсөө том болж хэвлэгдэнэ. Хэрхэн зөв бөглөх талаар техник технологийн дэвшлийг ашиглан иргэдэд мэдээлэл түгээнэ. Саналын хуудас яг зөв бөглөсөн тохиолдолд машин уншина. Хэрвээ буруу бөглөсөн бол иргэд дахин саналын хуудас авч бөглөх учиртай. Иймд санал хүчингүй болно гэсэн асуудал гарахгүй гэдгийг тайлбарлалаа.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 112 дугаар тогтоолоор "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцүүлсэн 5 бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, мандатын тоог дараах байдлаар тогтоосон байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn