2023.11.24
Г.Ганболд: Аймгийн төвүүдийн агаарын бохирдол Улаанбаатар хот шиг боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан "Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар" асуулгын хариултыг сонслоо.
Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд:
Шийдэл л яримаар байгаа юм л даа. Зовлон яриад байх юм бол хажуудаа сууж байгаад Алтанхуяг гуайгаас та нар асуух ёстой юм байгаа шүү. Алтанхуяг гуай бол Ерөнхий сайд байхдаа энэ зовлон дундуур нь өөрөө гараад ирсэн хүн, одоо бол ингээд шал шал гээд суугаад байгаа нь надад бол инээдтэй сонсогдож байгаа юм тухайн үедээ хамгийн их мөнгө зарсан ЗГ бол Алтанхуяг Ерөнхий сайдын ЗГ шүү дээ. Цэвэр агаар сан гэж байсан хэдэн 100 тэрбум төгрөгийг тухайн үед нь ямар ч үргүй зарцуулаад тэгээд хэдэн хүн шоронд яваад дууссан шүү дээ та нар мэдэж байгаа. Хийсэн ажил нь юу гэх вэ гэхээр хэдэн зуух авчирсан. Багануураас баахан цэргүүдээр нүүрс шигшүүлж авчирч түүхий нүүрс түлүүлсэн ямар ч үр дүн байхгүй 2019 он гэхэд өмнөх машинаа хардаггүй л байсан шүү дээ.
Би хөдөөгөөс орж ирэх гээд л энэ 22-ын товчооны хавьцаа бол өмнөх машинаа мөргөчих гээд л явж байсан. Энэ дээр бол сайжруулсан түлшин дээр бол үр дүн гарсан уу? гарсан. Одоо бол харин энэ манай ажлын хэсгийнхэн ер нь энэ Улаанбаатар хотын хүн амын тоо нэлээн хэр нэмэгдэж байгааг бас давхар ярих ёстой байхгүй юу. Энэ азотын хий, хүхрийн хүчил нэмэгдээд байгаа чинь хэрэглээ нэмэгдээд байвал тэр чинь нэмэгдэнэ шүү дээ. Тэгээд энэ чиглэлийг юмуудыг нэг жаахан яримаар байгаа юм аа.
Чойжилсүрэн сайд аа. Орчны бохирдлын үндэсний хороогоо яагаад татан буулгачхав аа. Энэ агаарын бохирдол чинь ерөөсөө ганцхан Улаанбаатар хотын асуудал биш шүү дээ. Аймгийн төвүүдийн агаарын бохирдол бас л Улаанбаатар хот шиг боллоо. Энэ үндэсний хороогоор чинь 5 төгрөгөөр шийдүүлээд тэрний дийлэнхийг нь Улаанбаатар хотод зарахаас гадна тодорхой хэсгийг нь орон нутаг руу өгч байсан юм аа. Тэгэхээр энэ Үндэсний хороо татан буугдчихаар хөдөө орон нутгуудыг хаячхаж байна уу? Энийг хариуцах, тэрэнд тавих хөрөнгө мөнгө ер нь хаана байх вэ? Улаанбаатар руу 27,5 тэрбум төгрөгтэй тэгээд энэ хороог нь татан буулгаад явуулчих шиг л боллоо гэж би ойлгоод байгаа юм. Сая төсвийн үеэр энэ орон нутгийн асуудлын хөрөнгө мөнгө нь ер нь хаанаас олдох юм яаж шийдэх юм энэ дээр та нэг тодорхой хариулт өгөөч.
2 дугаарт нь би Хятадын Элчин сайд Хятад улсад байгаа Монгол Улсын Элчин сайдад би нэг хүсэлт өгсөн юм аа. Агаарын бохирдлыг УИХ-ын түр хорооны даргын хувиа,р Хятадын ТӨК агаарын бохирдлыг шууд явуулын машинаар ингээд хэмждэг. Тэгээд Монгол Улсад бүс ба замын хүрээн дээр 4 машин үнэ төлбөргүй хамаагүй. Нэг нь тэрбум орчим төгрөгийн өртөгтэй машин өгье өө гээд. Түр хорооноос бид нар албан ёсны бичиг явуулаад. Тэгээд одоо тэр элчин сайдыг нэг тэр газарт нь нэг албан ёсны бичиг өгчих гэхээр өгөхгүй байгаад байх юм. Та энийг нэг хөөцөлдөөч би энийг амин хувьдаа авахгүй ээ одоо энэ хүмүүсийн ярьж байгаа юм байна шүү дээ. Энэ манай энэ лабораториуд өөрсдөө ерөөсөө маш буруу зүйл гаргаад байна аа.
Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn