“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ХК ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
2023.11.23

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦ” ХК ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэй нийслэлийн өмчит ХК юм. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын зүгээс өнөөдөр нийслэлийнхээ хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах "Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу гүйцэтгэж, шалгарсан компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

 

“Улаанбаатар хотын хөгжлийн корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, "Эн Ти Би" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Чулуунзоригт, Гүйцэтгэх захирал М.Өлзийдэлгэр, "Грэйпсити Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхцэцэг болон бусад холбогдох удирдлагын багийн хамт УБХК ХК-ийн Төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл, Төсөл хэрэгжилт, хяналтын газрын захирал М.Мандах нар оролцлоо. 

 

Улаанбаатар хот нь дэлхийн хотуудын хөгжлийн төлөвлөлт, удирдлага- зохион байгуулалтын сайн арга туршлагаас суралцах нь туйлын чухал бөгөөд нийслэлд хэрэгжиж буй эдгээр төслүүд амжилттай хэрэгжсэнээр дэлхийн хотын стандартад ойртож байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn