2023.11.17
Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаж, “Нийтийн эзэмшлийн 50 байршил дахь төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл”-ийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, уг төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Эн Ти Би” ХХК болон “Грэйпсити Монгол” ХХК-ийн түншлэлтэй хамтран хэрэгжүүлэх зөвшөөрлийг олголоо.
Мөн “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”-ийг хэрэгжүүлж буй “Улаанбаатар паркинг менежмент” ХХК-ийн үйл ажиллагаа, төслийн явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуудлуудыг авч хэлэлцэн, тус компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталлаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn