
2023.11.09
Азийн пара наадамд амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын сайд, ОНБТСҮХ- ны дарга Б. Бат-Эрдэнэ болон БТСУХ-ны дарга О.Баттулга нар БНХАУ-ын Ханжөү хотноо болсон IV дэх удаагийн Азийн Пара наадамд өндөр амжилт үзүүлсэн Монголын баг тамирчдадаа хүндэтгэл үзүүллээ.
Азийн зуны спортын пара наадам аравдугаар сарын 22-28-ны өдрүүдэд болж 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.