Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэнэ
2023.10.30

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдэнэ

Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх зорилгоор алба хаагчдын хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалтыг дотооддоо тогтмол зохион байгуулах хүний эрхийн сургагч багш бэлтгэх, тэдгээрийг чадавхжуулах сургалтыг ХЭҮК үе шаттай зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа алба, газар, хэлтэс, хорих анги, аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 50 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалтыг ХЭҮК, ШШГЕГ хамтран 2023 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургагч багшаар бэлтгэгдсэн алба хаагчид нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх сургалтыг дотооддоо тогтмол зохион байгуулж ажиллана.

Тус сургалтын нээлтэд ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд, ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Б.Нандинболор, Дэд дарга бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Ч.Оюунцэцэг, Захиргаа удирдлагын газрын дарга хурандаа Б.Дашдаваа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Сургалт ХЭҮК-ын гишүүд, албан хаагчид болон зочин багш нарын тусгайлан боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд оролцооны аргад тулгуурлан зохион байгуулагдаж байна. Үүнд:

1. ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Б.Энхболд

  • Чөлөөтэй аюулгүй байх эрх

2. ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Д.Сүнжид

  • Шүүхийн гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хөдөлмөрлөх эрх

3. Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайхан

  • Цахим орчин дахь хүний эрх ба хувийн мэдээлэл

4. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор У.Туяа

  • Насанд хүрэгчдэд зориулсан сургалтын арга зүй

5. ХЭҮК-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга Х.Цэцгээ

  • Эрүү шүүлтээс ангид байх эрх
  • Хорих байгууллага ба хүний эрх

6. ХЭҮК-ын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт О.Тодбулаг

  • Хүний эрхийн ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан