Их, дээд сургууль төгссөн 20.000 залуусын з хүүхэд тутмын нэг нь ажилгүй байна!
2023.10.18

Их, дээд сургууль төгссөн 20.000 залуусын з хүүхэд тутмын нэг нь ажилгүй байна!

Намайг сайдын ажил авахад Монгол Улс 100 их, дээд сургуультай байсан. Багшгүй, лабораторигүй, сургалтын орчингүй, орон сууцны подвальд их сургууль байсныг мартаагүй байх. 27 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. 4,000 орчим хөтөлбөрөөс 1,286 хөтөлбөрийг цуцалсан.

Сургалтын гүйцэтгэлийн үзүүлэлтийг 60-аас дээш хувиар хангаж буй 18-хан их, дээд сургууль байгаа бол 50%-аар хангаж буй 30 орчим сургууль байна. Өнөөдөр эрэмбэ зарлагдаж буй 61 их, дээд сургуулийн 50-аас дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна.

Их, дээд сургууль төгсөж байгаа гурван хүүхдийн нэг нь ажлын байртай, хоёр нь ажлын байргүй. Монгол Улсад идэвхтэйгээр ажил хайж буй 20,000 залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой хэрнээ ажилд орж чадахгүй байна. Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан.

Ойрын 5-8 жилд 38,000 инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх хэрэгцээ шаардлага бий ч сайн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургууль цөөн байна. Хүүхдүүд гадаадад сурахыг хүсэж байгаа нь боловсролын чанартай холбоотой. Монголын их, дээд сургуулийг төгссөн хүүхдийн диплом олон улсад хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоог бий болгохын тулд эрэмбийг зарлаж байна.

Их, дээд сургуулийг эрэмбэлэхдээ:

  • Сургалтын чанар,
  • Бизнес судалгаанууд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн,
  • Оюутнуудын сургалтын орчин,
  • Дотуур байр,
  • Лабораториудыг бүрдүүлж чадсан эсэх,
  • Төгсөгчдийн хэдэн хувь нь ажлын байртай болсон,
  • Ажлын байр дээр ур чадвартай байгаа эсэхийг үндэслэсэн байна.

Үүнд:

  1. МУИС
  2. АШУҮИС
  3. ШУТИС
  4. МУБИС
  5. ХААИС
  6. Монгол, Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль
  7. СЭЗИС
  8. Отгонтэнгэр ИС
  9. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль /Моносын сургууль/
  10. СУИС эдгээр сургууль эхний аравт урьдчилсан байдлаар эрэмбэлэгдлээ.