
2023.09.01
АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын төслийн С блок ашиглалтад орлоо
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилгын төслийн үргэлжлэл хичээлийн байрны С блокийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарлаа.
Тус төсөл нь нийт 6 блок хичээлийн байр, хурлын танхимаас бүрдэх бөгөөд А, B, С блокийн ажил дууссан бол ирэх онд D, E, F блокийн барилга угсралтын ажил үргэлжилнэ.
"Эдшил" ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр, "Эрдэнэт орчлон" ХХК барилга угсралтын гүйцэтгэгчээр ажиллаж, техник хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж байна.