2023.09.15

Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье!

Намрын сэрүүн орж өглөө оройдоо галлах галлагааны улирал эхэлж байна. Иймээс гэр хорооллын иргэд Угаарын хийн мэдрэгч төхөөрөмж нь ажиллагаагүй болж, эвдэрсэн гээсэн зай хураагуур нь дууссан эсэхийг шалгаж, нягтлах шаардлагатай байна. 

Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол хайртай дотны хүмүүсийнхээ төлөө худалдааны төвөөс худалдан авч, зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.