Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой албан уулзалт хийлээ
Монгол Улсын сайд, ОНБТСҮХорооны дарга Б.Бат-Эрдэнэ Бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ян Вытопилтой албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхлэлд:
- Монгол Чехийн засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 7 дугаар хуралдаанаар Монголд битүү дээвэртэй өвлийн спортын ордон байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг БНЧУ-ын “Хөгжлийн сан”-ийн тусламжтайгаар хийлгэх боломжийг эрэлхийлэв.
- Тус үндэсний хорооноос манай улсын нийтийн биеийн тамирын салбарын хөгжлийг чухалчлан үзэж идэвхтэй хөдөлгөөн хийж буй иргэдийн тоо хэмжээ, цар хүрээ, хэлбэр оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрхзүйн шинэчлэлийг санаачлах ажил яригдав.
- Спортын анагаах ухаан, хооллолт, арга хэмжээний зохион байгуулалт зэрэг чиглэлээр Чех улсын томоохон их сургуулиудтай хамтран ажиллах талаар ярилцаж асуудлыг нааштайгаар шийдэх тал дээр ихээхэн анхаарна гэдгээ Элчин сайд илэрхийлэв.
-Мөн худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Чехийн засгийн газар хоорондын наймдугаар хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд “Улаанбаатар” хотод зохион байгуулах үеэр спортын салбарын хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлэхээр тохиролцлоо.