2023.09.08
СПОРТ БОЛ ХОЁР УЛСЫН ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ САЛБАР
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хорхе Альберто Феррер Родригестэй хамтын ажиллагааны талаар уулзалт зохион байгуулав.
Хоёр тал спортын салбарт бүхий л талаар хамтарч ажиллахаар тохиролцов.
Монгол Кубын парламент хоорондын бүлгийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Мөн хоёр улсын парламентийн бүлгийн гишүүдийн цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов.
Монгол Улсад Кубын боксын спортын дасгалжуулагчдыг томилон ажиллуулах, манай улсад хөгжиж байгаа бусад спортын төрөлд хамтран ажиллах талаар хүсэлт тавилаа.