2023.08.30

Төв аймгийн багш нарын Бага хурал боллоо

УИХ-ын гишүүн Ц.Туваан Бага хуралд оролцлоо. Энэ жил Ерөнхий боловсролын 31 сургууль, 41 цэцэрлэг, 4 МСҮТ, Политехникийн коллеж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна. 

2023-2024 оны хичээлийн жилээс Боловсролын шинэ багц хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжсэнээр боловсролын салбарт олон ахиц, эерэг өөрчлөлтүүд гарна гэж найдаж байна.

Гишүүн шинэ хичээлийн жилдээ нийт багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд, сурагчидаа эрдмийн их замд хөтлөх гэгээн үйдсэд нь их амжилт хүсэн ерөөж, сургуулийн захирал, сургалтын менежер, аж ахуй, үйлчилгээний ажилтан нартаа ажлын амжилт хүсэн ерөөлөө.