2023.08.29
2026 онд НҮБ гишүүн 195 орны цөлжилтийн хурлыг Монгол Улсад зохион байгуулна
НҮБ-ийн Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцийн талуудын XVII бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам урилгаар ХБНГУ-ын Бонн хотноо байрладаг НҮБ-ийн конвенцийн Нарийн бичгийн газрын Тамгын газрын дарга Rajeb Boulharouf, олон улсын хурал зохион байгуулах асуудлыг хариуцсан шинжээч Mahamadou Bako нар ирж 5 хоног ажиллалаа.
Энэ үеэр БОАЖЯ-наас НҮБ суурин зохицуулагч, Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотноо Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд форум, Дундговь аймгийн Өлзийт суманд Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол хурлыг зохион байгуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Засгийн газар болон асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын мэдээллийг сонсон нэгтгэж, цаашдын авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдлүүдийг гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт болон модны тарилт, ургалттай танилцлаа.