"ДАРХАН-88" уулын дугуйн наадам зохион байгуулагдана
2023.08.17

"ДАРХАН-88" уулын дугуйн наадам зохион байгуулагдана

Дугуйн спорт, соёлоор бүс нутгийн брэнд болоод буй "ДАРХАН-88" уулын дугуйн наадамд бэлтгэлээ ханган оролцох гэж буй нийт баг, тамирчдадаа амжилт хүсье!

"ДАРХАН-88" уулын дугуйн наадам 2023 оны 08 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд ДАРХАН хотноо зохион байгуулагдах гэж байна.

Тиймээс дугуйн спортыг олон нийтэд сурталчилж, иргэдийн эрүүл мэнд, бие бялдарт эергээр нөлөөлөх үүднээс илүү олон хүнд түгээн дэлгэрүүлэх, Монголын Уулын дугуйн спортоор хичээллэгч залуусын ур чадварын өнөөгийн түвшинг тодорхойлох зорилтыг дэмжин ажиллаж буйдаа таатай байна.

3 дахь удаагаа зохион байгуулагдах тус наадамд Монгол улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж оролцохоор 160 гаруй тамирчин бүртгүүлэв. 88 км-ын бартаат замд тэсвэр тэвчээр зааж өөрийгөө ялан дийлж, гайхалтай тэсрэлтийг мэдрэх, бусдыг уриалан дуудах зорилго бүхий томоохон тэмцээнд нь амжилт хүсье!

ДУГУЙН СПОРТ НЬ ХАМГИЙН ЭНГИЙНЭЭР ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ОРУУЛЖ БУЙ "ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМ", ЗӨВ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ.