С.Одонтуяа: Хүнлэг энэрэнгүй байх хүмүүс хүчирхийлэл үйлдэж байгааг уг үндсээр нь таслан зогсоох ёстой
2023.06.26

С.Одонтуяа: Хүнлэг энэрэнгүй байх хүмүүс хүчирхийлэл үйлдэж байгааг уг үндсээр нь таслан зогсоох ёстой

Тэрээр, Гандантэгчилэн хийдэд шавилан суудаг хүүхдүүд бэлгийн дарамтад өртдөг тухай ноцтой мэдээлэлтэй холбогдуулан ХЭҮК болон бусад холбогдох газруудад энэ асуудлын үнэн, зөвийг олж шийдвэрлэх талаар хүсэлт хүргүүлэн ажиллаж, иргэд олон нийтэд мэдээлэл хүргэсээр байгаа.

Энэ удаагийн "live"-аар Ганданд гарсан хүчирхийллийн асуудлыг зөвхөн нэг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Олон жил далд байсан хүчирхийлэл байх магадлалтай. Энэ асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Ялангуяа ээжүүд энэ асуудалд анхаарал хандуулаарай. Үүнийг таслан зогсоох ёстой. Хүнлэг, энэрэнгүй байхыг номлодог энэ хүмүүс ийм жигшүүртэй зүйл хийж байгаа нь харамсахаар зүйл юм гэдгийг хэллээ.

Түүнчлэн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос "Мөрийг мөшгөе" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх шийдвэр гаргаж байгаа талаар мэдээллээ. Тэд лам нартай холбоотой асуудал яригддаг гэхдээ дарагддаг. Иймд энэ асуудлыг давтагдуулахгүйн үүднээс энэ хөдөлгөөний өрнүүлж байгаа юм. Хүүхдүүдийн итгэл, найдварыг ингэж гутааж, доромжилж болохгүй, иймд иргэдийг энэ хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn