Сант сумын цэцэрлэгт монгол заншлын өргөө байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ
2023.06.13

Сант сумын цэцэрлэгт монгол заншлын өргөө байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэлээ

Энэхүү төслийн зорилго нь өв уламжлалаа хүүхэд багачууддаа таниулах, хадгалуулах, уламжлалт оньсон тоглоом, наадгайгаар дамжуулан хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, түүх, өв соёлын үнэт чанарыг ойлгуулах юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүүхэд, багачууддаа сургуулийн өмнөх боловсрол олгон, чадварлагаар ажиллаж буй тус цэцэрлэгийн нийт хамт олонд ажлын амжилт хүслээ.