2023.06.08
Мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх "ICT FORUM" эхэллээ
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2023” Үндэсний соёл амралтын хүрээлэнд маргааш эхэлнэ. Тус арга хэмжээг угтсан салбарын эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд, төр, хувийн хэвшлийн төлөөлөл, олон улсын зочдын дунд зохион байгуулдаг “ICT FORUM” өнөөдөр болж байна.
Энэ жилийн хэлэлцүүлгийг мэдлэгт суурилсан эдийн засгийг бүтээх нь буюу “Mindgolia” уриатайгаар явуулж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ололт амжилт, өөрчлөлт шинэчлэлт, цаашдын боломжийн талаар санал, шийдлээ хуваалцаж байна. Хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, цахим шилжилтийг эрчимжүүлэх хууль, эрхзүйн орчны талаар онцлон танилцууллаа.
Монгол Улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээр байранд орж 18 байраар урагшилсан бөгөөд цаашид энэхүү амжилтаа ахиулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа хамгийн чухал.