Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье
2023.05.26

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

Тэртээх 1925 онд Монгол Улсад анх удаа агаарын хөлөг газардаж, нисэх гэдэг салбар маань үүсэж хөгжөөд 98 жил болжээ. Энэ түүхт өдөр "ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж байгаа нь зүгээр ч нэг давхцал бус юм.

Иргэний нисэхийн салбарын хяналт зохицуулалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа нь хоорондоо ХАРААТ БУС, БИЕ ДААСАН тусдаа тогтолцоотой байх талаар үе үеийн мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлж байснаас гадна Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО, агаарын тээврээр тэргүүлэгч улсуудын холбогдох байгууллагууд санал зөвлөмжөө өгч байсан.

Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-ны зүгээс ч иргэний нисэхийн салбарын шинэчлэлт өөрчлөлт, агаарын тээврийн либералчлалын бодлогыг олон улсын жишигт хүргэж цаашид ҮРГЭЛЖЛҮҮЛЭН явуулах бөгөөд "Иргэний нисэхийн тухай хууль"-ийн үзэл баримтлал үүнд бүрэн нийцсэн болно.

МОНГОЛ УЛСАД Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн баярын мэндийг салбарын нийт ахмадууд, ажилтан ажиллагсад та бүхэндээ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!!!

ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ, БУУЛТ НЬ ЗӨӨЛӨН БАЙХ БОЛТУГАЙ