
2023.05.24
Орон нутгийн 9 чиглэлд нислэг сэргэж, онгоцны тийз 2-2,5 дахин хямдарна
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн нислэгийн талаар түүхэн шийдвэр гаргалаа.
Засгийн газраас 2023-2025 оныг “МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ” болгон зарлаж, ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-ын хүрээнд ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ийг эрчимжүүлж байна.
Энэ хүрээнд “МИАТ” ТӨХК нь энэ оны 7 дугаар сараас эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтайгаар нислэг үйлдэнэ.
Ингэснээр;
- Орон нутгийн нислэг сэргэж
- Нислэгийн чиглэл давтамж нэмэгдэж
- Онгоцны тийз одоо буйгаас 2-оос 2.5 дахин хямдарна.
- Иргэдэд агаарын тээврийн үйлчилгээ ЭДИЙН ЗАСГИЙН ДАРАМТГҮЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРЧ
- Аялал жуулчлал хөгжиж
- Эдийн засаг солонгорч
- Төвлөрлийг сааруулж
- Төрөлх нутагтаа иргэд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байна.