2023.04.06
Б.Энхбаяр:Төрийн албан хаагчдын тоо эрс өссөн асуудалд зөвлөл ямар дүгнэлт хийсэн бэ?
УИХ-ын чуулганы /2023.04-06/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Төрийн албаны зөвлөлийн тайлан гэхээс илүү Монгол төрийн албаны 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна. Нэг ёсондоо "Ковид-19" цар тахлын үеийн тайлан гэсэн үг. Ковидын үед төрийн албыг цалинтай, чөлөөтэй болон дийлэнхийг нь цахимаар ажиллуулсан. Мөн ачааны хүндийг эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын алба хаагчид үүрсний дүнд даван гарсан. Цахимаар ажиллаад байхад төрийн алба яагаад ийм том болчхов. 10 хүрэхгүй жилийн өмнө төрийн албанд ажилладаг хүмүүсийн тоо 130 мянган байсан. Өнөөдрийн байдлаар энэ тоо 240 мянгад хүрсэн байна. Энэ хурд нь Монгол төр ажил олгогч болж хувирлаа гэсэн сигналыг өгч байна. Үүн дээр Төрийн албаны зөвлөл ямар дүгнэлт өгч байна вэ?
Ковид-19 цар тахлын үеийн түр томилгооны асуудал ямар байдалтай байна. Үүнийг цэгцлэх тал дээр ямар бодлого барин ажиллаж байна?
Төрд ажиллаж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчид руугаа чичилмээргүй байна. Тухайлбал, Хөгжлийн банкны сонсголын хяналт, шалгалтын хариуцлагатай ажлуудыг мэргэшсэн бөгөөд ур чадвартай шударга 9 алба хаагчдын хүчинд илрүүлж, парламентын сонсгол хийгдсэн. Монгол төрд чадалтай болоод хүсэлтэй залуучууд байна. Эдгээр хүмүүсийн урмыг хугалж болохгүй юм.
Харин нэг асуудал байгаа нь шударга бус байдал. Үүн дээр бодлогын ямар шийдэл байгааг хэлнэ үү?
Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс хариулт өглөө.