2023.03.27
Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны иргэдтэй уулзлаа
УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд өөрийн ажлын тайлан болон УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжийг танилцуулах, иргэдийн санал бодлыг сонсох уулзалтуудыг Сонгинохайрхан дүүрэг, 28-р тойргийнхоо бүх хороодод зохион байгуулж байгаа.
Гуравдугаар сарын 26-ны өдөр СХД-ийн 21-р хороонд ажилласнаар энэ хаврын уулзалтын арга хэмжээ өндөрлөлөө. Тус уулзалтад УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудын хамтаар оролцлоо.
Уулзалтын үеэр:
- Шинэ сэргэлтийн бодлогыг салбар бүрээр танилцуулж, эдийн засагт ирэх үр өгөөжийг танилцууллаа.
- Миний бие Хөгжлийн банкны Хянан шалгах Түр хорооны гишүүнээр ажилласан бөгөөд Түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах гурван шатны сонсголын үр дүн болон бусад цаг үеийн мэдээллүүдийг өгсөн.
- УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв.
- Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж байгаа улсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, иргэдийн санал хүсэлт, өргөдлийг бүртгэн холбогдох байгууллагуудад уламжиллаа.