Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо
2023.03.27

Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг боллоо

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монгол-Францын төв хамтран франц хэлтэн орнуудын хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Франц хэлтнүүдийн баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Fête de la Francophonie буюу “Франц хэлтнүүдийн баяр” Францын соёл, аялал жуулчлалын өдөрлөг 24 дэх жилдээ энэ сарын 26-нд Сүхбаатарын талбайд боллоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өдөрлөгийг нээж үг хэлсэн юм.

Энэ үеэр франц хэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа танилцуулж, Францад суралцах талаар мэдээлэл өгч, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгууллаа.