2023.03.15
БНСУ-ын аялал жуулчлалын компаниуд Монгол Улсад ирнэ
БНСУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдийн айлчлалын үеэр хөндөгдсөн "Welcome to Mongolia" арга хэмжээ болон Солонгос-Монгол аялал жуулчлалын компаниудын уулзалтыг хийхээр төлөвлөсөн билээ.
Өнөөдөр Сөүл хотын аялал жуулчлалын нэгдсэн холбоо болон Инчёон хотын аялал жуулчлалын холбооны удирдлагууд Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирж, Монгол Улсад зохион байгуулагдах тур оператор компаниудын В2В уулзалтыг ярилцлаа.